logo logo logo

Зам хэсэгчлэн хаах тухай

2018-17-09 00:18:04

Эрхэм хүндэт Эцэг эх, Асран хамгаалагчидаа,

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд 09-р сарын 15-ны Бямба гарагаас 10-р сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Яармагийн зам, Богд-Уулын арын зам, Чингисийн Өргөн Чөлөөний замуудыг дараах хуваарийн дагуу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.

  • Богд уулын арын зам урд урсгалын замыг 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл

  • Яармагийн зам- урд урсгалын замыг 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл

  • Чингисийн өргөн чөлөөний урд урсгалын замыг 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл

  • Богд уулын арын зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл

  • Яармагийн зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл

  • Чингисийн өргөн чөлөөний хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл

Дээрх чиглэлүүдэд хөдөлгөөн хязгаарлагдах боловч нэг талдаа сөрөг урсгалаар хөдөлгөөн үргэлжилэх тул та бүхэн сургуульдаа ирэх боломжтой гэсэн үг юм. Та бүхэн дараах линк-ээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Яармагийн гүүрний засварын ажилтай холбогдуулан авто замын ачаалал нэмэгдэх боловч манай сургууль хуваарийн дагуу буюу хичээл өдөр бүр 8:10 цагт эхлэх ба Даваа, Баасан гарагт 15:00 цагт, Мягмар, Лхагва, Пүрэв гарагуудад 16:00 цагт тарна. 09-р сарын 17-ны Даваа гарагт сургуулийн автобус хуваарьт цагийн дагуу явах бөгөөд шаардлагатай тохиолдолд бид та бүхэнд урьдчилан мэдэгдэж өөрчлөлт оруулах болно.

Та бүхэнд асууж тодруулах зүйл байвал Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Сайнжаргалтай 70047788 утсаар холбогдох эсвэл sainjargal@britishschool.edu.mn хаягруу и-мейл бичнэ үү.

Мэдээ

Эцэг эх багш нарын хурал

10 дугаар сарын 16-ны Мягмар болон 18-ний Пүрэв гарагуудад эцэг эхийн хурал болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэнээр та бүхэн хүүхдийнхээ сурлагын явцын талаар ангийн багштай нь зөвлөлдөх чухал ач холбогдолтой билээ. Хэрэв танай хүүхдүүд бага, дунд, ахлах ангиудад суралцдаг бол нэг өдөр ирэхээр цагаа тааруулах боломжтой.

АМЬТНЫ ӨДӨРЛӨГ 2018

Амьтны өдөрлөгөөр амьтны хувцас өмсөж ирсэн бүх хүүхдүүддээ баярлалаа. Энэхүү өдрөөр сурагчид манай дэлхийд амьдарч буй амьтдын тухай илүү ихийг мэдэх боломжийг олгож, сурагчид хичээл дээрээ амьтдын талаар үзэж, эргэн тойронд  байгаль дээр байгаа амьтдад хэрхэн анхаарал тавих талаар ассемблэй хийсэн билээ.