logo logo logo


Xөлбөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

2018-10-05 01:20:15

Өнгөрсөн амралтын өдрөөр манай сургууль UBAC ийн U13 насны ангиллын хөлбөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Өнгөрсөн амралтын өдрөөр манай сургууль UBAC ийн U13 насны ангиллын хөлбөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд Улаанбаатарын олон улсын сургууль болох ESE, New Era, New Generation, ASU оролцсон тэмцээнд манай сургууль амжилт үзүүлэн төгсгөлийн тоглолтонд New Era сургуулийн баг болох U13 насны Дуулиан 2020 тэмцээний мөнгөн медальтай багтай хүчтэй өрсөлдөн 0:0 ээр тоглолтыг дуусган онооны харьцаагаар тэргүүн байранд орлоо. Дараа сард эхлэх Идэрчүүдийн Улсын аваргын тоглолтонд амжилт хүсье. 

Мэдээ

Зам хэсэгчлэн хаах тухай

Эрхэм хүндэт Эцэг эх, Асран хамгаалагчидаа,

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд 09-р сарын 15-ны Бямба гарагаас 10-р сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Яармагийн зам, Богд-Уулын арын зам, Чингисийн Өргөн Чөлөөний замуудыг дараах хуваарийн дагуу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.

2018 – 2019 ОНЫ ХИЧЭЭЛД ТАВТАЙ МОРИЛ

Хүндэт эцэг эх, Асран хамгаалагчидаа!

Улаанбаатарын Бритиш Сургуулийн зүгээс та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Та болон таны гэр бүл зуны амралтаа гайхалтай өнгөрүүлж шинэ хичээлийн жилийг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэж байна. 

BSU хөл бөмбөгийн шигшээ баг

Улаанбаатарын Бритиш сургуулийн шигшээ баг 2017-2018 хичээлийн жилийг амжилт дүүрэн үдэж байна.U-12 насны хөлбөмбөгийн баг улс , дүүргийн болон олон улсын тэмцээнүүдэд анхны жилдээ хүчтэй өрсөлдөгч байж багийн чансаагаа ахиулсан явдал нь сургуулиа олон нийтэд таниулсан  давуу тал боллоо.