logo logo logo


Сурагчиддаа амжилт хүсье.

2018-23-03 03:39:53

ХИППО Англи хэлний ️️тэмцээн нь англи хэлний мэдлэгээ сорих эрмэлзэл бүхий сурагчдыг дэмжих, дэлхий дахинд тэдний үе тэнгийнхний харилцааг хөгжүүлэх эрхэм зорилго бүхий олон улсын тэмцээн юм. 

ХИППО Англи хэлний ️️тэмцээн нь англи хэлний мэдлэгээ сорих эрмэлзэл бүхий сурагчдыг дэмжих, дэлхий дахинд тэдний үе тэнгийнхний харилцааг хөгжүүлэх эрхэм зорилго бүхий олон улсын тэмцээн юм. 
Бритиш сургуулийн сурагчид жил бүр 5 ангилалын дагуу амжилттай оролцсоор ирсэн ба энэ удаагийн олимдиадын эхний шалгаруулалт 2018 оны 2-р сарын 24-ний Бямба гарагт болж Бритиш сургуулийн дараах 6 сурагчид тэнцэн 3-р сарын 18-ний Ням гарагт тэмцээний 2-р шатандаа оролцоод байна. 
1. Мишээл Бархасбадь(4-р анги)
2. Энхжин Доржханд(6-р анги)
3. Содданзан Баттүвшин(6-р анги)
4. Намуундарь Нанзад(6-р анги)
5. Төгс-Эрдэнэ Мэндбаяр(8-р анги)
6. Билигтнаран Мэндбаяр(10-р анги)

Шалгаруулалтын дүнг 2018 оны 4-р сарын 10-нд танилцуулна. Сурагчиддаа амжилт хүсье.

  

  

Мэдээ

Бид та бүхний амжилтаар бахархаж байна.

Энэ Бямба гарагт Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн ба шигшээд шалгарсан багууд 11 сарын 12 нд аваргаа шалгаруулсан билээ. Тус тэмцээнд 870 гаруй хүүхдийг хамарсан 4 өөр насны ангилалаар Хан-Уул дүүргийн сургуулуудийн хооронд болж өнгөрсөн билээ. 

Эцэг эх багш нарын хурал

10 дугаар сарын 16-ны Мягмар болон 18-ний Пүрэв гарагуудад эцэг эхийн хурал болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэнээр та бүхэн хүүхдийнхээ сурлагын явцын талаар ангийн багштай нь зөвлөлдөх чухал ач холбогдолтой билээ. Хэрэв танай хүүхдүүд бага, дунд, ахлах ангиудад суралцдаг бол нэг өдөр ирэхээр цагаа тааруулах боломжтой.

АМЬТНЫ ӨДӨРЛӨГ 2018

Амьтны өдөрлөгөөр амьтны хувцас өмсөж ирсэн бүх хүүхдүүддээ баярлалаа. Энэхүү өдрөөр сурагчид манай дэлхийд амьдарч буй амьтдын тухай илүү ихийг мэдэх боломжийг олгож, сурагчид хичээл дээрээ амьтдын талаар үзэж, эргэн тойронд  байгаль дээр байгаа амьтдад хэрхэн анхаарал тавих талаар ассемблэй хийсэн билээ.