logo logo logo


Спортын мэдээ

2017-02-11 04:32:34

Улаанбаатарын Бритиш Сургуулийн U11 эрэгтэй баг Олон улсын футзалын 8-р тэмцээн буюу “Дэрэн Кап 2017”-д оролцож байна. Манай баг тус тэмцээнд анх удаагаа оролцож байгаа бөгөөд сурагчид, дасгалжуулагч-багш нараараа маш их бахархаж байна. Түүнчлэн цаг зав гарган дэмжлэг үзүүлж байгаа эцэг эхчүүддээ гүнээ талархаж байна.

Улаанбаатарын Бритиш Сургуулийн U11 эрэгтэй баг Олон улсын футзалын 8-р тэмцээн буюу “Дэрэн Кап 2017”-д оролцож байна.

Манай баг тус тэмцээнд анх удаагаа оролцож байгаа бөгөөд сурагчид, дасгалжуулагч-багш нараараа маш их бахархаж байна. Түүнчлэн цаг зав гарган дэмжлэг үзүүлж байгаа эцэг эхчүүддээ гүнээ талархаж байна.

Өнөөдөр 3 дахь өдрийн тоглолтууд үргэлжлэх ба Бритиш Сургуулийн баг Сэлэнгэ Пресс багтай тоглож хожсоноор хасагдах шатны тоглолтуудыг үргэлжлүүлэх боломжтой тул сурагчиддаа томоос том амжилт хүсье!
BSU багийн тэмцээнийн дүнгээс сонирхуулахад:

Эхний өдөр – 10/31
BSU (1) vs Dynamo-Irkutsk (8)
BSU (2) vs Deren FC Blue (3)

Хоёр дахь өдөр – 11/01 
BSU (5) vs Leader (5)
BSU (3) vs Khoromkhon (3)

Тэмцээний сүүлийн үеийн мэдээллийг DEREN CUP 2017 хуудсаас авна уу.

Мэдээ

BSU хөл бөмбөгийн шигшээ баг

Улаанбаатарын Бритиш сургуулийн шигшээ баг 2017-2018 хичээлийн жилийг амжилт дүүрэн үдэж байна.U-12 насны хөлбөмбөгийн баг улс , дүүргийн болон олон улсын тэмцээнүүдэд анхны жилдээ хүчтэй өрсөлдөгч байж багийн чансаагаа ахиулсан явдал нь сургуулиа олон нийтэд таниулсан  давуу тал боллоо.

Зуны сургалтын тэтгэлгийг манай сурагч хүртлээ

Их Британийн Оксфорд Рояал Академийн 2018 оны Зуны сургалтын тэтгэлгийг манай сурагч хүртлээ. Улаанбаатарын Бритиш Сургуулийн 13-р ангийн сурагч Мөнх-Эрдэнэ овогтой Минжинсор нь Оксфорд Рояaл Академиас Бүс нутгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж явуулсан 2018 оны Зуны сургалтын хөтөлбөрт шалгарсан болохыг та бүхэнд бахархалтайгаар дуулгаж байна.

Үсэглэлийн баяр

Улаанбаатар дахь Англи сургуулийн Шар шувуу, Оцон шувуу 2-р ангийнхан энэ 5 сарын 18-ны Баасан гарагийн Билэгт сайн өдөр уламжлалт Үсэглэлийн баяр-аа тэмдэглэн өнгөрүүллээ.