logo logo logo


Үсэглэлийн баяр

2018-24-05 07:03:51

Улаанбаатар дахь Англи сургуулийн Шар шувуу, Оцон шувуу 2-р ангийнхан энэ 5 сарын 18-ны Баасан гарагийн Билэгт сайн өдөр уламжлалт Үсэглэлийн баяр-аа тэмдэглэн өнгөрүүллээ. 

Улаанбаатар дахь Англи сургуулийн Шар шувуу, Оцон шувуу 2-р ангийнхан энэ 5 сарын 18-ны Баасан гарагийн Билэгт сайн өдөр уламжлалт Үсэглэлийн баяр-аа  тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн 2-р ангийнхан их авъяаслаг, авхаалжтай  байж аав ээж ар гэрийнхэндээ юу сурч мэдсэнээ дуулж, бүжиглэж, шүлэг уншиж, бичиж, уншиж үзүүллээ. Номын цагаан мөр нь дардан байг ээ.

Мэдээ

Эцэг эх багш нарын хурал

10 дугаар сарын 16-ны Мягмар болон 18-ний Пүрэв гарагуудад эцэг эхийн хурал болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэнээр та бүхэн хүүхдийнхээ сурлагын явцын талаар ангийн багштай нь зөвлөлдөх чухал ач холбогдолтой билээ. Хэрэв танай хүүхдүүд бага, дунд, ахлах ангиудад суралцдаг бол нэг өдөр ирэхээр цагаа тааруулах боломжтой.

АМЬТНЫ ӨДӨРЛӨГ 2018

Амьтны өдөрлөгөөр амьтны хувцас өмсөж ирсэн бүх хүүхдүүддээ баярлалаа. Энэхүү өдрөөр сурагчид манай дэлхийд амьдарч буй амьтдын тухай илүү ихийг мэдэх боломжийг олгож, сурагчид хичээл дээрээ амьтдын талаар үзэж, эргэн тойронд  байгаль дээр байгаа амьтдад хэрхэн анхаарал тавих талаар ассемблэй хийсэн билээ.

Зам хэсэгчлэн хаах тухай

Эрхэм хүндэт Эцэг эх, Асран хамгаалагчидаа,

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд 09-р сарын 15-ны Бямба гарагаас 10-р сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Яармагийн зам, Богд-Уулын арын зам, Чингисийн Өргөн Чөлөөний замуудыг дараах хуваарийн дагуу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.