logo logo logo


Эцэг эх багш нарын хурал

2018-08-10 05:46:03

10 дугаар сарын 16-ны Мягмар болон 18-ний Пүрэв гарагуудад эцэг эхийн хурал болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэнээр та бүхэн хүүхдийнхээ сурлагын явцын талаар ангийн багштай нь зөвлөлдөх чухал ач холбогдолтой билээ. Хэрэв танай хүүхдүүд бага, дунд, ахлах ангиудад суралцдаг бол нэг өдөр ирэхээр цагаа тааруулах боломжтой.

Хүндэт Эцэг эх, Асран хамгаалагчидаа,

10 дугаар сарын 16-ны Мягмар болон 18-ний Пүрэв гарагуудад эцэг эхийн хурал болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэнээр та бүхэн хүүхдийнхээ сурлагын явцын талаар ангийн багштай нь зөвлөлдөх чухал ач холбогдолтой билээ. Хэрэв танай хүүхдүүд бага, дунд, ахлах ангиудад суралцдаг бол нэг өдөр ирэхээр цагаа тааруулах боломжтой.

Эцэг эхийн хурал 16:30 цагаас 18:30 цагийн хооронд болох бөгөөд та бүхэн багш нартай ганцаарчилж 5-10 минут уулзах боломжтой ба багш нар сурагчийн түвшин, идэвх чармайлт, цаашид юунд анхаарах талаар мэдээлэл өгөх ба энэхүү уулзалт нь таныг гэртээ хүүхдийнхээ хичээл сурлагад анхаарч хэрхэн дэмжлэг үзүүлэхэд чухал нөлөөтэй юм.

Хэрэв та энэхүү уулзалтанд оролцохоор бол доорхи хүснэгтэнд хэдэн цагт ирэх боломжтойгоо чагтлаад сургуульд буцаан явуулна уу. Бид уулзалтын товыг таны хүүхдийн сурагчийн дэвтэрт бичин мэдэгдэх болно.

Бага ангийн багш нар өөр өөрсдийн ангидаа, дунд, ахлах ангийн багш нар Коллеж (Sixth form)-д байрлах болно. Монгол хэлний багш Нэргүй болон Англи хэлний багш Сарнай нар мөн өөрсдийн ангидаа байна. Бусад багш нар буюу Элинор Вүүдкок (Биеийн тамир), Энхмаа (Хятад хэл), Одончимэг (Мэдээлэл технологи), Кейти Миллс (Дуу хөгжим) Драмын танхимд уулзах боломжтой. Эдгээр багш нартай уулзахад уулзалтын цаг авах шаардлагагүй.

Энэхүү уулзалт нь таны хүүхдийн цаашдын суралцах үйл явцад чухал ач холбогдолтой тул та бүхэн заавал ирнэ үү. Та уулзалтанд ирэх эсэхээ баталгаажуулан захидлыг 10 дугаар сарын 12-ны Баасан гарагт багтаан хүүхдийнхээ ангийн багшид ирүүлнэ үү.

Сурагчийн нэр ___________________________ Анги _________

 

 

16.30-17.00

17.00-17.30

17.30-18.00

18.00-18.30

Мягмар гараг

10-р сарын 16

       
 

16.30-17.00

17.00-17.30

17.30-18.00

18.00-18.30

Пүрэв гараг

10-р сарын 18

       

 

Хүндэтгэсэн,

 

Киаран Галахер, Жөү Хаттон,  Роузи Келехер нар

СӨБ болон бага ангийн Хичээлийн эрхлэгчид

Мэдээ

Эцэг эх багш нарын хурал

10 дугаар сарын 16-ны Мягмар болон 18-ний Пүрэв гарагуудад эцэг эхийн хурал болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэнээр та бүхэн хүүхдийнхээ сурлагын явцын талаар ангийн багштай нь зөвлөлдөх чухал ач холбогдолтой билээ. Хэрэв танай хүүхдүүд бага, дунд, ахлах ангиудад суралцдаг бол нэг өдөр ирэхээр цагаа тааруулах боломжтой.

АМЬТНЫ ӨДӨРЛӨГ 2018

Амьтны өдөрлөгөөр амьтны хувцас өмсөж ирсэн бүх хүүхдүүддээ баярлалаа. Энэхүү өдрөөр сурагчид манай дэлхийд амьдарч буй амьтдын тухай илүү ихийг мэдэх боломжийг олгож, сурагчид хичээл дээрээ амьтдын талаар үзэж, эргэн тойронд  байгаль дээр байгаа амьтдад хэрхэн анхаарал тавих талаар ассемблэй хийсэн билээ.

Зам хэсэгчлэн хаах тухай

Эрхэм хүндэт Эцэг эх, Асран хамгаалагчидаа,

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд 09-р сарын 15-ны Бямба гарагаас 10-р сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Яармагийн зам, Богд-Уулын арын зам, Чингисийн Өргөн Чөлөөний замуудыг дараах хуваарийн дагуу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.