logo logo logo


Дугуйлан сонголтоо хийнэ үү

2018-10-01 00:33:02

Эрхэм Эцэг эхчүүд, Асран хамгаалагчид аа,

Та бүхэн 2-р улирлын хичээлийн дараах дугуйлангийн сонголтоо 2018 оны 1-р сарын 11-ны Пүрэв гарагийн 23:59 цагаас өмнө доорх линкээр нэвтэрч хийцгээнэ үү.

Хичээлийн дараах дугуйлантай холбоотой дараах мэдээлэлтэй сайтар танилцана уу. Үүнд:

  • Бэлтгэл бүлэг болон Бага анги (1-6-р анги)-ийн дугуйлангууд Мягмар, Лхагва, Пүрэв гарагын 15:10-16:10 цагийн хооронд явагдана.
  • Сонголт хийхдээ нэг өдөрт гурван өөр дугуйлан сонгох ба бүртгэл хийгдсэн огноо, цагаар сурагчдыг хуваарилна.
  • Дугуйланд нэгэнт бүртгэгдсэн бол тухайн улирлын туршид солих боломжгүй.
  • Хэрэв таны хүүхэд дээрх өдрүүдийн аль нэгэнд дугуйланд хамрагдахгүй бол “Дугуйлан сонгохгүй” сонголтыг хийж хүүхдээ 15:10 цагаас хоцролгүй авна уу.
  • Сургуулийн спорт багт тоглодог сурагчид бэлтгэлтэй өдрүүддээ заавал дугуйлан сонгоно (учир нь бэлтгэл нь эхэлтэл тэднийг харж хандах шаардлагатай байдаг).
  • Дугуйлангууд нь сургуулиас явуулж  буй үнэ төлбөргүй болон гадны багш ирж заадаг төлбөртэй гэсэн хоёр төрөл байна.
  • Төлбөртэй дугуйлангийн төлбөрийг дугуйлан хичээллэж эхэлсэн долоо хоногт багтаан төлсөн тохиодолд тухайн дугуйланд үргэлжлүүлэн хамруулна.
  • Төгөлдөр хуурын дугуйлан долоо хоногт хоёр удаа Даваа/Пүрэв болон Мягмар/Баасан гарагуудад хичээллэнэ.
  • Заалны хөлбөмбөг долоо хоногт хоёр удаа Даваа/Баасан гарагуудад хичээллэнэ.
  • Төгөлдөр хуур болон Заалны хөлбөмбөгийн дугуйланд хавсралтаар хүргүүлж буй бүртгэлийн хуудсаар бүртгүүлнэ.

Дугуйлангийн сонголтыг дараах линкээр нэвтэрч хийнэ үү.

Таны хүүхэд ямар дугуйланд хамрагдсаныг 1-р сарын 15-ний Даваа гарагт мэдэх боломжтой болно. 

Төлбөртэй дугуйлангийн мэдээлэл: 

 

Дугуйлангийн нэрс

Багш

Нэг хичээлийн төлбөр  /төг/

Нийт хичээлийн тоо

Улирлын төлбөр

Мэргэжлийн уран зураг

“Muse Art”  Сургууль

25,000

10

250,000

Керамик

“Muse Art”  Сургууль

30,000

8

240,000

Цохивор хөгжим, бөмбөр

Б. Ганхөлөг

15,000

8

120,000

Шатар

Mонголын шатрын холбоо, И. Ганбаатар

15,000

10

150,000

Төгөлдөр хуур*

Н. Солонго, Батчулуун

35,000

20

700,000

Брайнтайм Роботикс

Брайнтайм

10,000

20

200,000

Bricks Lego

Bricks Lego сургалтын төв

1 улирлаар

10

89,900

Хөлбөмбөг

Оргилсайхан

1 улирлаар

20

80,000

 

Дугуйлантай холбоотой асуудлаар Захиргааны албаны ажилтан Эрхбаяртай resources@britishschool.edu.mn хаягаар холбогдоно уу.

Хүндэтгэсэн,

Эрхбаяр  
Захиргааны ажилтан 
Утас 99992849

 

Мэдээ

Дугуйлан сонголтоо хийнэ үү

Эрхэм Эцэг эхчүүд, Асран хамгаалагчид аа,

Та бүхэн 2-р улирлын хичээлийн дараах дугуйлангийн сонголтоо 2018 оны 1-р сарын 11-ны Пүрэв гарагийн 23:59 цагаас өмнө доорх линкээр нэвтэрч хийцгээнэ үү.

АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ЗОЧИНТОЙ УУЛЗАЛТ №4

Ахлах ангийн сурагчдын хувьд их зээд сургуулийн элсэлтийн өргөдлийн үйл явц дуусах шатандаа орж буй энэ үед бид дараагийн зочин ярилцагчаар Ноён Идэр-Одыг урьж оролцууллаа. 

Спортын мэдээ

Улаанбаатарын Бритиш Сургуулийн U11 эрэгтэй баг Олон улсын футзалын 8-р тэмцээн буюу “Дэрэн Кап 2017”-д оролцож байна. Манай баг тус тэмцээнд анх удаагаа оролцож байгаа бөгөөд сурагчид, дасгалжуулагч-багш нараараа маш их бахархаж байна. Түүнчлэн цаг зав гарган дэмжлэг үзүүлж байгаа эцэг эхчүүддээ гүнээ талархаж байна.