logo logo logo


BSU хөл бөмбөгийн шигшээ баг

2018-30-05 08:12:29

Улаанбаатарын Бритиш сургуулийн шигшээ баг 2017-2018 хичээлийн жилийг амжилт дүүрэн үдэж байна.U-12 насны хөлбөмбөгийн баг улс , дүүргийн болон олон улсын тэмцээнүүдэд анхны жилдээ хүчтэй өрсөлдөгч байж багийн чансаагаа ахиулсан явдал нь сургуулиа олон нийтэд таниулсан  давуу тал боллоо.

Улаанбаатарын Бритиш сургуулийн шигшээ баг 2017-2018 хичээлийн жилийг амжилт дүүрэн үдэж байна.U-12 насны хөлбөмбөгийн баг улс , дүүргийн болон олон улсын тэмцээнүүдэд анхны жилдээ хүчтэй өрсөлдөгч байж багийн чансаагаа ахиулсан явдал нь сургуулиа олон нийтэд таниулсан  давуу тал боллоо.

2017 оны 8-р сард  БНХАУ  зохиогдсон “GOTHIA CUP CHINA 2017” олон улсын чанартай хүүхдийн фестивальд  анх удаа оролцон хэсэгтээ 3-т  жагсаж, олон улсын тэмцээнээс оноо авсан анхны жил байлаа.

2017 оны 10-р сард Дэрэн клубээс жил бүр  зохион байгуулдаг Футзалын Олон Улсын DEREN CUP тэмцээнд Оросын АНГАРА, СЕЛЭНГА,  ДИНАМО, КИЖИНГА, Лидер болон Өвөр Монголын Шонхор зэрэг багуудын үе тэнгийн тамирчидтай өрсөлдөн U-11насны ангилалд 12 багаас 5-т жагссанаараа маш их  туршлагыг хуримлуулж чадсан өгөөжтэй тэмцээн байсан.

2018 оны 1-р сард зохиогдсон  улс , дүүргийн  футзалын тэмцээнд  U-12  насны баг хэсэгтээ тус бүр  эхний оноогоо авлаа.

2018 оны 2-р сард зохиогдсон олон улсын сургуулиудын хоорондох тэмцээнд манай сургуулийн охидын U-19 насны сагсан бөмбөгийн баг амжиллтай оролцон анх удаагаа тэргүүн байр эзлэн өндөр амжилтыг  үзүүлсэн.

2018 оны 3-р сард  манай сургуулиас жил бүр уламжлал болгон зохиохоор болсон  “BSU CUP”тэмцээндээ амжилт үзүүлэн улсын аваргын алт, мөнгөн медальт багуудтай өрсөлдөн “BSU CUP”тэмцээнийхээ  анхны жилийн аваргаар тодорсон нь тэмцээний  онцлог байлаа.

2018 оны 5-р сард  олон улсын сургуулиудын хооронд зохиогддог “UBAC” тэмцээнд U-13  насны хөлбөмбөгийн баг 2 жил дарааллан тэргүүлж аваргын цомоо амжилттай хамгааллаа.

Мөн манай сургуулийн U-12 насны хөлбөмбөгийн баг 2018 оны 6-сард зохиогдох Улсын аваргын  тэмцээн  болон  2018 оны 8-р сард Хятад улсад зохиогдох GOTHIA CUP CHINA 2018” тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэлдээ гарсан байгаа.

 

Мэдээ

Эцэг эх багш нарын хурал

10 дугаар сарын 16-ны Мягмар болон 18-ний Пүрэв гарагуудад эцэг эхийн хурал болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэнээр та бүхэн хүүхдийнхээ сурлагын явцын талаар ангийн багштай нь зөвлөлдөх чухал ач холбогдолтой билээ. Хэрэв танай хүүхдүүд бага, дунд, ахлах ангиудад суралцдаг бол нэг өдөр ирэхээр цагаа тааруулах боломжтой.

АМЬТНЫ ӨДӨРЛӨГ 2018

Амьтны өдөрлөгөөр амьтны хувцас өмсөж ирсэн бүх хүүхдүүддээ баярлалаа. Энэхүү өдрөөр сурагчид манай дэлхийд амьдарч буй амьтдын тухай илүү ихийг мэдэх боломжийг олгож, сурагчид хичээл дээрээ амьтдын талаар үзэж, эргэн тойронд  байгаль дээр байгаа амьтдад хэрхэн анхаарал тавих талаар ассемблэй хийсэн билээ.

Зам хэсэгчлэн хаах тухай

Эрхэм хүндэт Эцэг эх, Асран хамгаалагчидаа,

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд 09-р сарын 15-ны Бямба гарагаас 10-р сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Яармагийн зам, Богд-Уулын арын зам, Чингисийн Өргөн Чөлөөний замуудыг дараах хуваарийн дагуу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.