logo logo logo


Бид та бүхний амжилтаар бахархаж байна.

2018-14-11 05:24:03

Энэ Бямба гарагт Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн ба шигшээд шалгарсан багууд 11 сарын 12 нд аваргаа шалгаруулсан билээ. Тус тэмцээнд 870 гаруй хүүхдийг хамарсан 4 өөр насны ангилалаар Хан-Уул дүүргийн сургуулуудийн хооронд болж өнгөрсөн билээ. 

Энэ Бямба гарагт Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн ба шигшээд шалгарсан багууд 11 сарын 12 нд аваргаа шалгаруулсан билээ. Тус тэмцээнд 870 гаруй хүүхдийг хамарсан 4 өөр насны ангилалаар Хан-Уул дүүргийн сургуулуудийн хооронд болж өнгөрсөн билээ. Энэхүү тэмцээнд манай Бритиш сургуулиас U11 насны ангилалын сурагчдын баг маань анхны жилдээ оролцож өндөр амжилт үзүүлэн 4-р байрыг эзэлж гайхалтай амжилтыг авчирсан билээ.

Мөн U13 насны ангилалын сурагчид маань группдээ нэгт орж шигшээ тоглолтуудад хожил авчиран аваргын төлөө тоглолтоо Онон сургуультай хийлээ. Уг тоглолтын нэгдүгээр үеийг 3:1 оноогоор дуусгаж 2-р үеийг хүндхэн эхлүүлсэн хэдий ч Бритиш сургуулийн баг тамирчид маань хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин батлан 4:3 харьцаагаар эсрэг багаа буулган авч ялалт байгуулж чадлаа. Хүрэлцэн ирсэн нийт эцэг эхчүүд, хөгжөөн дэмжигчдын сэтгэлийг хөдөлгөсөн сайхан тоглолт боллоо. Бритиш сургуулийн баг маань нэгч хожигдолгүй тэмцээнийг дуусган алтан медалаар шагнагдан ялалтыг авчирч U13 насны ангилалын Нийслэлийн Футзалын аварга-д оролцох эрхээ авсанд сургуулийн зүгээс баяр хүргэж байгаагаа мэдэгдэхэд таатай байна. 

Бид та бүхний амжилтаар бахархаж байна.

Мэдээ

Хүндэт Эцэг Эх, Асран хамгаалагчид аа,

  Хүндэт Эцэг Эх, Асран хамгаалагчид аа,

     2-р сарын 27-ны Лхагва гарагт Улаанбаатарын Бритиш Сургууль хичээллэж эхлэх бөгөөд ингэснээр манай сурагчдын суралцах үйл явц хэвийн үргэлжлэх юм. Сурагчид ердийн цагаар хичээлдээ ирж, бүх багш нар ердийн хуваариар хичээлээ орно. Бэлтгэл болон 1-2-р ангийн сурагчдыг ангийн багш нар нь төв хаалганы хүлээн авах /Ресепшн/ хэсэгт угтан авах болно. 3-13 дугаар ангийн сурагчид биеийн тамирын зааланд цугларч, хичээл орох багш нартайгаа уулзана.

ХҮНДЭТ ЭЦЭГ, ЭХЧҮҮД, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРААЛД.

ХҮНДЭТ ЭЦЭГ, ЭХЧҮҮД, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРААЛД.

Монгол соёлын өдөрлөг

Бид уламжлалт "Монгол соёлын өдөрлөг” арга хэмжээг 2 сарын 11-нд амжилттай зохион байгууллаа.