logo logo logo


АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ЗОЧИНТОЙ УУЛЗАЛТ №4

2017-22-11 04:51:56

Ахлах ангийн сурагчдын хувьд их зээд сургуулийн элсэлтийн өргөдлийн үйл явц дуусах шатандаа орж буй энэ үед бид дараагийн зочин ярилцагчаар Ноён Идэр-Одыг урьж оролцууллаа. 

Ахлах ангийн сурагчдын хувьд их зээд сургуулийн элсэлтийн өргөдлийн үйл явц дуусах шатандаа орж буй энэ үед бид дараагийн зочин ярилцагчаар Ноён Идэр-Одыг урьж оролцууллаа. Тэрээр UB Comedy клубын үүсгэн байгуулагчдын нэг, идэвхтэй гишүүн, Shark Tank Mongolia нэвтрүүлгийн хөтлөгч гэдгийг бид сайн мэдэх ба мөн Ноён Идэр-Од нь АНУ-ын Канзасийн Их Сургуулийг нисэхийн инженер мэргэжлээр 100% тэтгэлэгтэйгээр суралцаж төгссөн юм.

Тэрээр сурагчдын хувьд нэн чухал сэдэв болох “Элсэлтийн өргөдлийн эссэг хэрхэн амжилттай бичих вэ?” сэдвийн хүрээнд ярилцаж, зөвлөгөө өгсөн юм. Түүний яриа зөвхөн тус сэдэвт хязгаарлагдалгүй, орчин үеийн мэргэжлүүдийн үнэ цэнэ, ач холбогдлын талаарх маш сонирхолтой сэдвээр үргэлжилсэн билээ. Бидэнтэй өөрийн практик мэдлэг, сонирхолтой үзэл бодлоо хуваалцаж халуун яриа өрнүүлсэнд маш их баяртай байна. Ярилцлагыг улам ч сонирхолтой болгосон түүний хошин шогийн мэдрэмжийг дурьдахгүй өнгөрч болохгүй.

Их, дээд боловсролын зөвлөх Болор багшийн хувьд тус яриа сурагчдад эссэгээ эцсийн хувилбараар найруулан дуусгах процесст чухал ач холбогдолтой байсан гэж үзэж байна.

Өмнөх зочин ярилцагч бол дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулиуд болох Харвард болон Оксфордын их сургуулиудад бакалавр болох магистрын зэрэг хамгаалсан Хатагтай Тана байсан билээ. Тэрээр сурагчдад их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж, үр дүнтэй явуулахад чиглэсэн маш үнэ цэнэтэй зөвлөгөөг харамгүй өгсөн юм.

Мэдээ

Сурагчиддаа амжилт хүсье.

ХИППО Англи хэлний ️️тэмцээн нь англи хэлний мэдлэгээ сорих эрмэлзэл бүхий сурагчдыг дэмжих, дэлхий дахинд тэдний үе тэнгийнхний харилцааг хөгжүүлэх эрхэм зорилго бүхий олон улсын тэмцээн юм. 

БАЯР ХҮРГЭЕ:

Бид та бүхэнд Харвардын нэрэмжит Загвар НҮБ тэмцээнд Бритиш Сургуулийг төлөөлөн оролцсон 11-р ангийн сурагч Г.Хулан, Э.Аранжинсүрэн, Э.Анар, Б.Анирлан, 13-р ангийн Э.Сондор, М.Минжинсор нарыг бахархалтайгаар танилцуулж байна.

Баяр хүргэе Цэлмэг...

Манай сургуулийн 1-р ангийн сурагч Г.Цэлмэг төгөлдөр хуураар хичээллэдэг бөгөөд олон улсын тэмцээнүүдэд оролцон өндөр амжилт үзүүлдэг нэгэн билээ.