logo logo logo


2018 – 2019 ОНЫ ХИЧЭЭЛД ТАВТАЙ МОРИЛ

2018-17-08 03:36:06

Хүндэт эцэг эх, Асран хамгаалагчидаа!

Улаанбаатарын Бритиш Сургуулийн зүгээс та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Та болон таны гэр бүл зуны амралтаа гайхалтай өнгөрүүлж шинэ хичээлийн жилийг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэж байна. 

Хүндэт эцэг эх, Асран хамгаалагчидаа!

Улаанбаатарын Бритиш Сургуулийн зүгээс та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Та болон таны гэр бүл зуны амралтаа гайхалтай өнгөрүүлж шинэ хичээлийн жилийг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Улаанбаатарын Бритиш Сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилийн сурагчид болон шинэ элсэгчдээ хүлээн авахад бэлэн болсон тухай мэдэгдэхэд таатай байна!

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой дараах чухал мэдээллүүдийг хүлээн авна уу:

  • Сургуулийн Захирал Кaрен Мортын мэндчилгээг дараах цахим хаяг дээр дарж үзнэ үү:  http://www.britishschool.edu.mn/principal#anchor

  • Хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа болон Хичээлийн эхний өдөр: 8-р сарын 27-ны Даваа гарагт, 10:40 цагт сургуулийн төв талбай дээр зохион байгуулагдана

  • Сургуулийн нээлтийн үйл ажиллагаа: Даваа гарагт 8-р сарын 27-ны өдрийн 10:40-11:40 цагийн хоорондын зохион байгуулагдана.

  • Нэгдүгээр улирлын эхний өдөр: Хичээлийн эхний өдөр мөн адил 8-р сарын 27 -ны өдөр орох болно. Энэхүү өдөр эцэг эхчүүд нээлтийн үйл ажиллагааны дараа 30 минутын хугацаанд анги танхимд уригдсан байгаа. Үүний дараа сурагчид үргэлжлүүлэн хичээлдээ хамрагдаж 15:05 цагт тарах болно.

  • Сурагчийн шинэ дүрэмт хувцас: 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Бритиш Сургууль дээр зарах тул ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд ирж авна уу.

  • Бэлтгэл ангийн эрэгтэй дүрэмт хувцас: поло цамц + битүү захтай цамц + өмд

  • Бэлтгэл ангийн эмэгтэй дүрэмт хувцас: даашинз + задгай энгэртэй цамц

  • 1-11 Анги: цагаан цамц + пиджак + юбка (эмэгтэй) + өмд (эрэгтэй) + зангиа

  • 12-13 Анги: цагаан цамц +пиджак  + юбка (эмэгтэй) + өмд (эрэгтэй) + зангиа

  • Биеийн тамирын хувцас өөрчлөгдөөгүй өмнөх жилийн биеийн тамирын хувцас хэвээрээ болохыг анхаарна уу. 'MONLINE LLC"

Та бүхэн үнийн саналтай доорх хүснэгтээс танилцана уу. Төлбөрийг зөвхөн бэлнээр авах болохыг анхаарна уу.

1-4-р ангиуд

5-13-р ангиуд

Эрэгтэй

Пиджак

83,000

Эрэгтэй

Пиджак

131,000

Өмд

62,000

Өмд

76,000

Эмэгтэй

Пиджак

83,000

Эмэгтэй

Пиджак

127,000

Юбка

55,000

Юбка

62,000

*Цагаан цамц болон зангиаг сургуулиас худалдан авна.

  • Төлбөр, хураамж:

Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг та бүхний бүртгүүлсэн цахим хаягаар 08 дугаар сарын 20-ны Даваа гарагт нэхэмжлэл илгээх тул 8 дүгээр сарын 27-ний Даваа гарагаас өмнө төлж гүйцэлдүүлсэн байхыг анхаарна уу. Төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хаяг дээр дарж үзнэ үү:http://www.britishschool.edu.mn/tuition_and_Fees#anchor

  • BSU эцэг эхчүүдийн аппликэйшн:

Та бүхэн сургууль болон хүүхдийнхээ (хичээлийн дүн, ирц, төлөв байдал, өдрийн хоол г.м.) талаарх мэдээллээр цаг тухайд нь хангагдахыг хүсвэл "British School of Ulaanbaatar" аппликэйшныг Андройд утас ашиглан App Store/Play store хэсгээс татаж авах нь нэн оновчтой болно.Та бүхэн (нууц үгийг мартсан) хэсгийг ашиглан өөрийн бүртгүүлсэн и-майл хаягаар ирсэн шинэ нууц үгийг ашиглана уу.

  • Чухал баримт бичиг:

Та бүхэн сургалтын гэрээ, хүүхдийнхээ эрүүл мэндийн хуудас болон зайлшгүй шаардлагатай үед холбоо барих мэдээллийг шинэчилсэн эсэхээ шалгаж холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгч 2018-2019 оны сургуулийн шинэ гэрээг байгуулна уу.

  • Эцэг эхчүүдэд зориулсан сургуулийн гарын авлагыг доорх хаягаас татаж авна уу.

http://www.britishschool.edu.mn/student_parent_handbook#anchor

  • Хичээлийн хэрэглэгдэхүүн: Сурагчийн үнэмлэх болон дэвтрийг сургуулиас авах болно. Та бүхэн сурагчийн бичиг хэргийн хэрэгсэл болох (цүнх, балны сав гэх мэт) зүйлсийг бэлтгэнэ үү.

Та бүхэнтэй хичээлийн шинэ жилээр сургууль дээр уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

 

Хүндэтгэсэн,

 

signature.png

Карен Морт

Захирал

 

Оффисын ажиллах цаг:

Даваа - Баасан

09:00 - 17:00

 

Холбоо барих:

7004 7788, 8990 7788, general@britishschool.edu.mn.

Жич: сургуулийн автобус 8 дугаар сарын 27-ний Даваа гарагын үдээс хойш явж эхэлнэ.

 

 

Мэдээ

Бид та бүхний амжилтаар бахархаж байна.

Энэ Бямба гарагт Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн ба шигшээд шалгарсан багууд 11 сарын 12 нд аваргаа шалгаруулсан билээ. Тус тэмцээнд 870 гаруй хүүхдийг хамарсан 4 өөр насны ангилалаар Хан-Уул дүүргийн сургуулуудийн хооронд болж өнгөрсөн билээ. 

Эцэг эх багш нарын хурал

10 дугаар сарын 16-ны Мягмар болон 18-ний Пүрэв гарагуудад эцэг эхийн хурал болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэнээр та бүхэн хүүхдийнхээ сурлагын явцын талаар ангийн багштай нь зөвлөлдөх чухал ач холбогдолтой билээ. Хэрэв танай хүүхдүүд бага, дунд, ахлах ангиудад суралцдаг бол нэг өдөр ирэхээр цагаа тааруулах боломжтой.

АМЬТНЫ ӨДӨРЛӨГ 2018

Амьтны өдөрлөгөөр амьтны хувцас өмсөж ирсэн бүх хүүхдүүддээ баярлалаа. Энэхүү өдрөөр сурагчид манай дэлхийд амьдарч буй амьтдын тухай илүү ихийг мэдэх боломжийг олгож, сурагчид хичээл дээрээ амьтдын талаар үзэж, эргэн тойронд  байгаль дээр байгаа амьтдад хэрхэн анхаарал тавих талаар ассемблэй хийсэн билээ.