logo logo logo

Англи ба Уэйлсийн Үндэсний Хөтөлбөр

Улаанбаатар дахь Бритиш сургууль нь Их Британи болоод дэлхийн 30,000 гаруй сургуульд  мөрдөж буй Англи ба Уэйлсийн ЕБ-ын Үндэсний хөтөлбөрийг сургалтандаа хэрэгжүүлдэгЭнэ нь сурагчид нэг орноос нөгөөд шилжин суралцахад эцэг эхчүүд санаа зовох зүйлгүй, хүүхдүүд хөтөлбөрийн ялгаагүйгээр үргэлжлүүлэн тогтвортой сурах бололцоо олгох юм. Тус хөтөлбөр нь сурагчдыг асар хурдан өөрчлөгдөж буй хил хязгааргүй глобал ертөнцийн мөнхийн сорилтыг давж туулах, хөл нийлүүлэн ажиллаж амьдрахад нь бэлтгэх болно. Энэ зорилгодоо хүрэхийн тулд ерөнхий эрдмийн агуулгыг хувь хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх арга барилтай тэнцвэртэйгээр хослуулсан сонирхолтой, хүүхдэд ээлтэй, хөхүүлэн дэмжих орчинд сургалтыг явуулна.

Англи ба Уэйлсийн ЕБ-ын үндэсний хөтөлбөр нь дараах үндсэн шатлалтай:

• 1 дэх шатлал: (Бэлтгэл ба 1-р анги)
• 2 дахь шатлал: (2, 34, 5  ба  6-р анги)
• 3 дахь шатлал:(7, 8, ба 9-р анги)
• 4 дахь шатлал: ( 10, 11-р анги)
• 5 дахь шатлал(A түвшин буюу 12, 13-р анги)

Дээр дурдсан шатлалуудаас гадна манай сургууль нь сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн хүрээнд 4 настай хүүхдүүдэд зориулсан сургуулийн өмнөх цэцэрлэгийн ахлах ангид элсэлт авч сургалт явуулж байна.

Сургуулийн үндсэн сургалтын хөтөлбөрт Англи хэл, Математик, Байгалийн шинжлэл гэсэн үндсэн гол хичээлүүдээс гадна Түүх, Газарзүй, Уран зохиол, КМТ, Дизайн-Технологи, Орчин үеийн гадаад хэл, Дуу хөгжим, Дүрслэх урлаг, Биеийн тамир, Нийгэм судлал ба Иргэншил гэсэн бусад хичээлүүд орно.

10, 11-р ангидаа ЕБС-ийн төгсөлтийн шалгалтанд бэлддэг. Гадаадын олон Бритиш сургуульд сурагчид Бритиш ЕБС-ийн төгсөлтийн шалгалтын оронд Олон улсын ЕБС-ийн төгсөлтийн шалгалт өгч ОУЕБ-ын гэрчилгээ авдаг. Энэ нь үндсэндээ Английн ЕБС-ийн төгсөлтийн шалгалтын стандарттай ижил, эн тэнцүү хүлээн зөвшөөрөгддөг шалгалт юм. 

ОУЕБ-ын шалгалтуудаа амжилттай өгсөн сурагчид нь цаашид их, дээд шатны сургуулиудад суралцах хүсэлтэй бол “А” ангиллын шатлалд дэвшин орж суралцана. “А” ангиллын сургалт нь дахин 2 жил үргэлжлэх ба нилээд мэргэжлийн чиглэлтэй болно. Сурагчид нь “А” ангилалд ерөнхийдөө 3 үндсэн хичээл үзэх боловч “А” ангиллын дахин нэг хичээл эсвэл туслах чиглэлийн “АС” ангиллын нэмэлт хичээл сонгож авч болно. Энэхүү сонголтоо цаашид ямар чиглэлийн Их, дээд сургуульд  дэвшин суралцах эсвэл ирээдүйд ажиллах мэргэжлийн чиг баримжаатайгаа холбоотойгоор хийж болно.

Их Британийн их сургуулиудын элсэлтийн нөхцөл нь тухайн сурагчийн “А” түвшний шалгалтын дүнгээс шалтгаална. (Мөн GCSE-ийн шалгалтын дүнг бас тооцно.)

Их Британийн сургуулиудад элсэн суралцаж буй /ялангуяа GCSE-ийн шалгалт өгөөгүй “А” түвшний сургалтын сүүлчийн шатанд суралцаж буй/ гадаадын оюутнууд  хэт их санаа зовох хэрэггүй. Учир нь Их Британийн Их сургуулиуд нь гадаадын оюутнуудыг элсүүлж сургахдаа нилээд уян хатан байдаг ба  “А” түвшний шалгалтын дүнг голчлон авч үздэг шалгууртай.

Бусад улс их сургуулиуд нь Бритиш боловсролын системийг ихэвчлэн сайн мэддэг бас Их Британийн их сургуулиудын элсэлтийн нөхцөлтэй ижил шалгуураар оюутнууд элсүүлэн сургадаг байна.

 

Кэмбриджийн шалгалт

IGCSE/A Levels’

Cambridge Internal Examinations (CIE) is a different department from the Cambridge Curriculum.  It is an examination board for IGCSE’s not a curriculum.


Англи ба Уэйлсийн хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтнаас орж үзнэ үү.

http://www.rivierareporter.com/education-and-learning/137-the-great-school-debate-ib-vs-a-levels