logo logo logo

Бритиш Сургуулийн Монгол Хэлний Хичээлийн Сургалтын Хөтөлбөр

  Улаанбаатарын дахь Бритиш дунд сургууль нь БСШУ-ны сайдын 2011 оны 369 дүгээр тушаалаар батлагдсан ЕБС –ийн 12 жилийн Монгол хэл, Уран зохиол, Түүх болон Газар зүйн хичээлийн сургалтын төлөвлөгөөг өөрийн сургуулийн онцлогтой уялдуулан зааж байна.

 

Манай сургалтын үндсэн зорилтууд: 

  • Олон улсад нэр хүндтэй сургуульд үргэлжлүүлэн суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, суралцах арга барил эзэмшүүлэх
  • Эрүүл аж төрөх, ёс зүйн болон гоо сайхны үнэт зүйлс, зан үйлийн эерэг хандлага, үнэлэмж, хэм хэмжээг төлөвшүүлэх
  • Нийгэм ахуйн янз бүрийн орчинд аман ба бичгийн хэлээр соёлтой, ухаалаг харилцах мэдлэг чадвартай, эх хэлнийхээ баялаг сайхнаар бахархах төдийгүй сурсан мэдлэгээ хөгжүүлэх цогц чадамж бүхий иргэн төлөвшүүлэх
  • Монголын түүх соёл, зан заншил, гэр бүл, ахан дүүсээ хайрлан хүндэтгэж, бахархдаг, тэдгээрийн хөгжилд хувь нэмэр оруулах сонирхол, эрмэлзлийг төлөвшүүлэх
  • Бусад улс үндэстний түүх соёл, ололт амжилтыг хүндлэх, ойлгох хандлага тогтоох
  • Ямар ч орчинд бүтээлчээр ажиллаж, хамтдаа нийгэмшин, тогтвортой хөгжих сэдэл тэмүүлэлтэй болсон байх "ЭХ ОРОНЧ ДЭЛХИЙН ИРГЭН" болон төлөвших зайлшгүй болон хангалттай нөхцөлийг хангасан байх зэрэг зорилтуудыг тавин ажиллаж байна.

Манай хөтөлбөр нь дараах үндсэн 3 шатлалд хуваагддаг. Шатлал тус бүрт сурагчид анги дэвшин суралцах шалгалт өгдөг. 

· Бага ангийн хөтөлбөр: (2 7-р анги)

· Дунд  ангийн хөтөлбөр: (8 10-р анги)

· Ахлах ангийн хөтөлбөр: (11 - 13-р анги)

Мөн бид нэмэлтээр цэцэрлэг болон нэгдүгээр ангийн сурагчдад Монгол улсын сургуулийн өмнөх насны боловсролын хөтөлбөрөөс сонгон авч хэрэгжүүлж байна.