logo logo logo

Эрхэм Зорилго

Бидний хэтийн зорилго бол өөрсдийн сайн сайхны төлөө байнгын хөгжил дэвшилд оршин буй даяаршсан нийгэмд насан туршдаа тасралтгүй сурах эрмэлзэл бүхий дэлхийн иргэдийг бэлтгэхэд оршино.

 

Бидний зорилго:

     Улаанбаатар дахь Бритиш сургуулийн эрхэм зорилго нь Англи болон Вэйлс улсын үндэсний хөтөлбөрийг Монголын сурах орчинд нийцүүлэн зааж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг олгоход оршино. Хичээлийг Английн үндэсний хөтөлбөр болон Вэйлс улсын олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу англи хэл дээр зааж Монголын Түүх, Монгол Хэл, Монголын Уран зохиол хичээлүүд нь монголын боловсролын стандартын дагуу монгол хэл дээр явагдах болно.  

Сургуулийн бодлого:

Сургуулийн эрхэм зорилгын дагуу:

  • Хүүхдийн бүхий л нөөц оюун ухааныг сорьсон сургалтыг зохион байгуулж, хүүхэд бүр өөрсдийн авъяас чадварыг илрүүлэхэд чиглэсэн таатай орчинг бүрдүүлэх,
  • Хүүхэд бүрийг хүндэтгэн халамжилж, өндөр мэдлэг чадвартай багш нарын багийг бүрдүүлэх,
  • Сурагчдад дээд зэрэгийн боловсролын түвшинг таниулан мэдрүүлэх, улмаар уг түвшинд хүрч болдогийг ойлгуулах, 
  • Хүүхэд бүрт өв тэгш хөгжих, таатай орчинг сургууль дээр бүрдүүлэх,
  • Сургуулийн багш, ажилчид, сурагчдын дунд эерэг харилцаа, уур амьсгал бүрдүүлэн бэхжүүлэх,
  • Боловсрол гэдэг бол шалгалтанд сайн дүн авч тэнцэхийн төлөө биш харин сурагч бүр өөрийгөө олон төрлийн аргаар сорьж, таньж мэдэхэд оршино гэдгийг ойлгуулах,
  • Сурагч бүрийн зорилгод нийцүүлэн үйл ажиллагаа явуулах тууштай баг бүрэлдэхүүнийг бий болгох.

Эрхэмлэх зүйлс:

Манай сургуулийн сурагч, багш, эцэг эх, сургуулийн удирдлага болон ажилчид доорх үнэт зүйлсийг эрхэмлэн ажиллах болно.

Бритиш сургуулийн сурагчид:

  • Бусдыг хүндлэх
  • Суралцах идэвхи санаачлагатай байж эхэлснээ дуусгадаг байх
  • Цэвэр нямбай байх
  • Бие даан суралцах
  • Эелдэг харилцах 
  • Үнэнч шударга байх