logo logo logo

Сургуулийн Спортын Гаднах ба Доторхи Цогцолбор

Сургууль нь орчин үеийн биеийн тамирын олон төрлийн сургалт явуулж болох спорт заалтай ба сагсан бөмбөг, гар бөмбөг, агаарын ба газрын теннисны зориулалтын зураасуудтайгаас гадна өөр бусад ямарч үйл ажиллагаа явуулж болно. Сургууль гаднаа өвөл зуны аль ч улиралд мөнхийн ногооноороо байх хиймэл зүлэгтэй, бүрэн хэмжээний хөл бөмбөгийн талбайтай бөгөөд өөр бусад зориулалтаар бас ашиглаж болно. Эдгээрээс гадна 25 метрийн урттай 3 зам бүхий усан бассейнтай. Цаашид сургуулийн хурал цуглаан, урлаг, уран сайхны болон жүжгийн тоглолт хийх зориулалтын соёлын ордон барих төлөвлөгөөтэй байна.

Сургуулийн биеийн тамир спортын цогцолборыг олон нийтэд зориулан бага хэмжээний төлбөртэйгээр ашиглуулж байгаа ба энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн үйл ажиллагаа хариуцсан менежертэй sainjargal@britishschool.edu.mn гэсэн хаягаар холбогдон лавлаж болно.