logo logo logo

Асуулт Хариулт

 

COBIS гэж юу вэ?

COBIS нь Их Британийн /ISC/ Бие Даасан Сургуулиудын зөвлөлийн гишүүн ба /ISI/ Бие Даасан Сургуулиудын Магадлан Итгэмжлэх Газартай хийсэн гэрээнийхээ дагуу хилийн чанад дахь бүх Бритиш сургуулиудыг магадлан итгэмжлэх эрх бүхий байгууллага юм.

COBIS-н гол зорилго бол гишүүн сургуулиуд, тэдгээрийн удирдлага, захиргаа, багш сурагчдад дэмжлэг үзүүлэх, төлөөлөн ажиллах үйлчилгээг үзүүлэхэд оршдог.

 

Бритиш дунд сургууль нь ямар хөтөлбөрийг хэрэгжүүлдэг вэ?

Улаанбаатар дахь Бритиш дунд сургууль нь Англи болон Уэльсийн үндэсний хөтөлбөрөөр сургалтаа явууллдаг. 30,000 гаруй сургууль дэлхий даяар уг хөтөлбөрийг санал болгодог. Бритиш сургууль нь 11-р ангийн сурагчдад Олон Улсын Бүрэн Дунд Боловсролын гэрчилгээ /ОУБДБГ/ олгох шалгалтанд бэлддэг.

 

IGCSE гэж юу вэ?

IGCSE нь International General Certificate of Secondary Education буюу Олон Улсын Бүрэн Дунд Боловсролын гэрчилгээ гэсэн утгатай. Уг шалгалтыг 11-р ангиа төгсөх жил 16 нас хүрсэн сурагчдаас гаднаас авдаг шалгалт юм. Энэ бол их сургуулийн өмнөх сургалтууд болох бэлтгэл курс, А түвшний сургалтанд сууж болох боломжийг олгох шууд алхам. 

 

IGCSE талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авч болох вэ?

www.cie.org.uk энэ сайт руу орж үзнэ үү.

 

IGCSE-н хичээл заах туршлагатай багш нархичээл заадаг уу?

Тиймээ, Манай сургуулийн багш нар IGCSE хөтөлбөр заах туршлагатай бөгөөд манай багш нар IGCSE хөтөлбөрийн сургалтанд хамрагдсан. 

 

Бритиш сургуулийн сурагчид IGCSE шалгалт дууссаны дараа хаана суралцах боломжтой вэ?

Манай хүүхэд Олон улсын болон Их Британийн их дээд сургуульд элсэж орох боломжтой юу?

IGCSE шалгалт өгсний дараа Бритиш дунд сургуулийн сурагчид англи хэлтэй орнуудад А түвшний болон Их Британийн бусад сан/ Matriculation/ их сургуулийн өмнөх хөтөлбөр болон олон улсын их дээд сургуулиудад орж болно.

 

Бритиш сургуулийн багш нар хичээл заах туршлага ямар вэ?

Тийм, манай сургуулийн багш нар хичээл заах туршлагатай. Бид TES системээр дамжуулан багш нарыг сонгон шалгаруулж авдаг. Багш нар мэргэжлийн боловсрол болон хичээл заах өндөр туршлагатай. Манай сургуулийн ихэнх багш нар магистрын зэрэгтэй бөгөөд олон улс оронд ажиллаж байсан туршлагатай. Жишээлбэл: Хятад, БНСУ-ын Бүгд Найрамдах Улс, Катар улс, Укрэйн, Америк, Австрали, Тайланд, Ирланд болон Их Британи.

 

Бритиш дунд сургууль тусгай боловсролын дэмжлэг үзүүлдэг үү?

Бритиш дунд сургууль нь ийм дэмжлэг үзүүлдэггүй. Манай сургууль нь сургалтыг дэмжих багтай бөгөөд дэмжлэг хэрэгтэй тухайн сурагчдад энэхүү багийн гишүүд туслалцаа үзүүлдэг.

 

Нэг ангид хэдэн сурагч суралцдаг вэ?

Цэцэрлэгийн анги болон 1-р ангид 20 сурагч хүртэл, бусад бүх ангид 24 хүртэлх сурагч хичээллэдэг.

 

Бритиш дунд Сургууль өдөрт хэдэн цаг хичээллэдэг вэ?

Сургууль өдөрт 7 цагийн хичээл ордог. Хичээлийн цаг 50 минут үргэлжилдэг. Цэцэрлэгийн ангиас 9-р анги хүртэл 6 цаг хичээл орж 1 цаг дугуйлан, 10 болон түүнээс дээш анги нь 7 цаг хичээллээд 1 цаг дугуйланд тус тус хамрагдана.

 

Бритиш дунд сургууль өдөрт хэдэн удаа завсарладаг вэ?

Сургууль нь өдөрт 2 удаа завсарладаг. Ахлах анги болон бага ангиуд тус бүр өглөөний завсарлага нь 10:25-10:45 хүртэл, үдийнзавсарлага 12:25-1:15хооронд байдаг.

 

Хэзээ Бритиш дунд сургуулийн сурагчдын чуулган болдог вэ?

Бага ангийнхны чуулган ихэвчлэн Баасан гарагт хичээлийн 6-р цаг дээр 2.00-2.50 хооронд, ахлах ангийн чуулган Даваа гарагт хичээлийн 6-р цаг дээр буюу 2.00рm-2.50 рm хооронд тус тус зохион байгуулагддаг. Чуулганы үеэр танилцуулга, шинэ мэдээлэл, түүнчлэн сурагчид авъяас чадвараа харуулдаг.

 

Бритиш дунд сургууль нь ямар хуанлигийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

Бритиш дунд сургууль нь Англи хуанли буюу 9 сараас 6 сар хүртэл 3 улирал хичээллэдэг. Сургуулийн вэб сайт дээрх энэ хичээлийн жилийн хуанлиг харж болно.

 

Бритиш дунд сургууль нь анги танхимд сурч сайжруулах арга хэрэгсэл болон технологийг хэрэглэдэг үү?

Манай сургуулийн анги тус бүр ухаалаг самбар, проектор бүхий тоног төхөөрөмжтэй. Манай багш нар ухаалаг самбар, түүний хамгийн сүүлийн үеийн онцлог технологийг ашиглах талаар сургалтанд хамрагдсан.

 

Манай хүүхдийн англи хэлний мэдлэг хангалтгүй бол сургууль яаж дэмжлэг үзүүлэх вэ?

Манай сургууль англи хэлний мэдлэг хангалтгүй сурагчдыг дэмжих зорилгоор Англи хэлний Нэмэлт Хөтөлбөрийг санал болгодог. Цаашилбал, Бритиш дунд сургууль нь сурагчид зөвхөн англиар ярих дүрэмтэй бөгөөд, сурагчид анги танхимд болон сургуулийн орчинд байгаа эсэхийг үл хамааран найз нарын дунд харилцахдаа "зөвхөн англи хэл дээр ярьж" байна. Бритиш дунд сургууль нь сурагчдын англи хэлний ур чадварыг нэмэгдүүлэх, шалгалтанд бэлтгэхэд нь зориулсан англи хэлний нэмэлт хичээлийг зааж байна.

 

Дугуйлангууд хэзээ хичээллэдэг вэ?

Сурагчдын дугуйлан нь улирал бүрийн эхний болон сүүлийн долоо хоногоос бусад өдрүүд буюу Мягмар, Лхагва, Пүрэв гарагуудад хичээллэдэг.

 

Сурагчдын паспорт гэж юу вэ?

Сургуультай тогтмол харилцаа холбоотой байх нь хүүхэд тань хичээл сурлагадаа ахиц дэвшил гаргах онцгой хүчин зүйл юм. Сурагчийн паспортаар дамжуулан эцэг эхчүүд хүүхэдтэйгээ холбоотой аливаа мэдээллийг багш ба сургуульд мэдэгдэх ба багштай цаг авч уулзана.

 

Туслах багш нар сурагчидтай ажиллах туршлагатай юу?

Бритиш дунд сургуулийн ахлах болон бага ангийн бүх туслах багш нар ажлын дадлага туршлагатай. Бритиш дунд сургууль нь Англи багш нартай хамтран “Teaching TA” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

Бритиш дунд сургууль нь сурагчдын автобусны үйлчилгээ байдаг уу?

Улаанбаатар дахь Бритиш дунд сургууль нь сурагчидад найдвартай автобусны үйлчилгээ үзүүлдэг ба сургууль болон гэр хооронд автобусаар үйлчилдэг. Автобус өдөр бүр 8:15 цагт сургууль дээр ирдэг.

Автобус Даваа, Баасан гарагуудад 3.00 цагаас сургуулиас хөдөлдөг бөгөөд, Мягмар, Лхагва, Пүрэв гарагуудад дугуйлан хичээллэдэг тул 4:00 цагт хөдөлдөг.

 

Сурагчид сургуулийн дүрэмт хувцас өмсдөг үү?

Сурагчид өдөр бүр дүрэмт хувцасаа өмсөх ёстой. Сургуулийн дүрэмт хувцасыг сургуулиас худалдан авч болно. Дүрэмт хувцасны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл сургуулийн вэб сайтандтавигдсан байгаа. Энэ нь сурагчид, эцэг эхчүүд дүрэмт хувцасны журмыг мөрдөж, сурагчид нямбай хувцаслана гэж найдаж байна.

 

Бритиш Сургууль сурагчдын хоолны танхимтай юу?

Бритиш дунд сургууль нь бага болон ахлах ангийханд зориулсан хоолны заалтай бөгөөд эрүүл, тэжээллэг амттай хоолоор сурагчдад үйлчилдэг. Бүх сурагчид өдөр тутмын зууш болон үдийн хоолоо сонгодог. Долоо хоног бүрийн хоолны цэс сургуулийн вэб сайтанд тавигдсан байна.

 

Сурагчид сургууль дээр гар утас ашиглаж болох уу?

Хэрэв сурагч гэр рүүгээ холбоо барих зайлшгүй шаардлага гарвал сургуулийн нарийн бичгийн даргад хандаж, туслалцаа авна. Тиймээс хүүхэддээ гар утас сургуульд нь өгч явуулахгүй байхыг анхаарна уу. Онцгой тохиолдолд л бид сурагчийг биедээ гар утас авч явахыг зөвшөөрнө. Бага ангийн сурагчид гар утсаа бага ангийн хичээлийн эрхлэгчид хичээл эхлэхээс өмнө буюу 8.30 гэхэд хураалган, дунд ангийнхан гар утсаа хичээл эхлэхээс өмнө өөрийн шүүгэнд хийж, хичээл тартал шүүгээндээ хадгална.

 

PSHE гэж юу вэ?

PSHE гэдэг нь хувь хүн, нийгмийн, эрүүл мэндийн боловсрол гэсэн утгатай хичээл ба сургуулийн бүх түвшний ангид ордог.

 

PTA гэж юу вэ?

Эцэг эх багш нарын зөвлөл

PTA гэдэг нь эцэг эх багш нарын зөвлөл гэсэн утгатай. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сургууль, хичээлийн талаар анхаарал тавьж хамтран ажиллахыг дэмжиж байна. Боловсролын судалгаагаар гарсан үр дүнгээс харахад эцэг, эхийн оролцоо хэр их байна, тэр чинээгээр хүүхэд идэвх чармайлт, эрмэлзэлтэйгээр суралцдаг байна. Мөн ахлах ангийн хүүхэд ч гэсэн бага насны хүүхэд шиг эцэг эхээсээ анхаарал, халамж, туслалцаа хүсдэг.

 

SMT гэж юу вэ?

SMT гэдэг нь дээд удирдлагын баг бүрэлдэхүүн ба сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг хүмүүс бөгөөд үүнд захирал, дэд захирал, хичээлийн эрхлэгч, ахлах анги, бага ангийн зохицуулагч нар, биеийн тамирын болон нэмэлт Англи хэлний зохицуулагч нар багтдаг.

 

Анги хуваах/хуваарилах гэж юу вэ? 

Сурагч бүрийн шаардлагыг багш нар ханган нийцүүлж байгаа эсэхийг хэлж байгаа юм. Бритиш сургуулийн багш нар хичээлээ 3 өөр түвшинд төлөвлөж бэлддэг. Зарим чадварлаг хүүхдүүд нь илүү сорилт, ачаалалтай байхад нөгөө хэсэг нь бага зэрэг дэмжлэг туслалцаа авч байх жишээтэй.

 

APP гэж юу вэ?

APP гэдэг нь сурагчдын ахиц дэвшлийг үнэлэх гэсэн үгний товчлол. Багш нар Их Британи дахь Британийн сургуулийн дагуу сурагчдын стандартын шаардлага хангасан эсэхийг шалгах талаар юм.

 

Сургалтын үнэлгээ гэж юу вэ?

Энэ нь багш нар өдөр бүр сурагчын ахиц дэвшлийг хянах, цаашлаад тэр мэдээлэлээ ашиглан тухайн хүүхдэд таарсан хурдаар сурах, сайжрах төлөвлөгөөг гаргах.

 

Би хаанаас хүүхдийнхээ анги болон сургууль дээр болж буй үйл явдлын талаарх мэдээллийг хаанаас харж болох вэ?

Та хүүхдийнхээ талаарх бүх мэдээллийг сургуулийн вэб сайтнаас авч болно.

http://www.britishschool.edu.mn

 

Зарим үгний тайлбар

  • AFL – Assessment For Learning
  • COBIS – Олон улсын Англи Бүрэн Дунд сургуулиудын холбоо
  • CPD - Мэргэжил дээшлүүлэх
  • DP – Гүйцэтгэх захирал
  • EAL – Англи хэлний нэмэлт хичээл
  • EBI – Яавал дээр вэ
  • ECA – Сонгон суралцах дугуйлан
  • G & T – Гоц авъяас
  • H and S – Health and Safety
  • IGCSE – Олон улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • ISAMS – Сургуулийн менежментийн систем
  • IWB – Ухаалаг самбар
  • LSU – Суралцахад дэмжлэг үзүүлэхнэгж
  • NC – Үндэсний хөтөлбөр
  • PSHE – Хувь хүн, нийгмийн, эрүүл мэндийн боловсрол
  • PTA – Эцэг эх багш нарын холбоо
  • SMT – Удирдлагын ахлах баг
  • SDP – Сургуулийн хөгжлийн төлөвлөгөө
  • SWLOs – School wide learner outcomes
  • TA – Туслах багш
  • T and L – Teaching and Learning
  • WWW – Юу нь сайн байсан бэ