logo logo logo

Сургуулийн Материаллаг Бааз

Сургуулийн кампус нь орчин үеийн сургуулийн хичээлийн байр болон спортын цогцолбороос  бүрдэнэ. Барилгын ажил 2011 оны 4-р сард эхэлсэн бөгөөд 2012 оны 5-р сард буюу нэг жил хүрэхгүй хугацаанд бүрэн барьж дуусгаж 2012 оны 9-р сард сургуулийн нээлтээ хийсэн. Энэ нь барилгын загвар болон  барилга, байгууламж тоног төхөөрөмжийн хувьд Монголдоо хамгийн орчин үеийн, сургалтын шилдэг материаллаг баазтай сургууль юм.

Сургуулийн 1-р давхарт бага анги, 2 ба 3-р давхруудад дунд ахлах ангиуд байрлана. Сургуулийн гол хаалгаар бага ба дунд анги руу орох ба үүдний танхимд эцэг эхчүүдийг хүлээн авах өрөө байрлах болно. Цэцэрлэгийн хэсэг нь 1-р давхарт байрлах ба зориулалтын хичээлийн танхимтай байна. Энэ хэсгээс  гадагшаа сургуулийн хашаан дахь  тоглоомын талбай руу шууд гарч болох ба авирах, гулсах гэх мэт нь янз бүрийн зориулалтын хүүхдэд аюулгүй тоглоомууд энд байна.

Манай хичээлийн анги танхимууд нь сүүлийн үеийн компьютерийн технологид суурилсан сургалтын арга барилыг сургуульдаа хэрэгжүүлэх зорилгоор интерактив самбараар бүрэн тоноглогдсон байна. Сургуулийн бүх хэсгүүд нь тус тусдаа, өөр зориулалттай байх ба  түүндээ тохирсон тусгай хэв маягтай байна.

* Дүрслэх урлаг- Загвар, Загвар- Технологийн хичээлийн кабинетүүд нь бусдаас том орчин үеийн багаж хэрэгсэл, сургалтын нөөц хэрэгслүүдээр бүрэн тоноглогдсон байна.  

    


 * Дуу, хөгжмийн өрөө нь  дуу тусгаарлах ханатай байх ба хажуудаа хөгжмийн ганцаарчилсан давтлага хийх зориулалтын өрөөнүүдтэй.   

     


* Шинжлэх ухааны лаборатори нь 2 ба 3-р давхруудад байрлах ба орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдох ба  биологи, хими, физикийн туршилтын ажилд шаардлагатай бүх зүйлс байна.  

    


* Давхар бүрт бага, дунд, ахлах ангийнханд тус тусд нь зориулсан  компьютерийн лаборатори байна.

    


* Бага ангийн кафетери нь 1-р давхарт, дунд ангийнх 2-р давхарт байх ба нэг удаа  100 гаруй багш сурагчдад зэрэг үйлчлэх хүчин чадалтай юм. Гал тогоо нь сурагч ба багш ажилчиддаа амт чанартай, сонголт сайтай эрүүл хоолоор үйлчилдэг болно.