logo logo logo

Class Dojo

Class Dojo систем нь Бритиш сургуулийн сурагчдын хичээлийн идэвхи, оролцоо, сахилга батыг дүгнэх зориулалтай систем юм. Class dojo системийг зөвхөн бага ангийн багш нар ашигладаг. Энэ систем нь онлайн орчинд ашигладаг бөгөөд сурагч бүрийн нэр, зураг бүртгэгдсэн байдаг. Сурагчид нь сахилга батаараа оноо авч эсхүл оноогоо хасуулж болно. Багш бүр өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн сахилга батад тавих шаардлагаа өөрчилж болно. Эцэг эхчүүдэд хүүхдийнх нь сахилга батын талаар мэдээлэл явуулж тухайлбал сахилга бат нь юун дээр сайн байгаа тухай эсхүл ямар дутагдал гаргаж байгаа ба хэрхэн сахилга батаа сайжруулж болох тухай зөвлөмж өгдөг.  Манай сургууль эцэг эхийн хурлын өдөр эцэг эхчүүдэд тухайн улиралд хүүхдийнх нь сурлагын явцын талаар хэвлэсэн мэдээлэл өгдөг. Class Dojo систем нь хичээлийн явцад ашиглаж болох цаг тохируулагч, сурагчдын нэрийг санамсаргүй байдлаар сонгогч зэрэг хэрэгцээтэй зүйлсийг багтаадаг. 

Та илүү мэдээлэл авахыг хүсвэл www.classdojo.com сайт руу орж үзнэ үү.