logo logo logo

БРИТИШ СУРГУУЛИЙН АППЛИКЭЙШН

Улаанбаатарын Бритиш Дунд Сургууль нь эцэг эхчүүдэд зориулсан сургуулийн гар утасны аппликейшнтэй боллоо. Та энэхүү аппликейшнийг ашиглан хүүхдийнхээ ирц, улирлын эцсийн дүн, сахилга бат, сургалтын төлбөр болон сургуулийн мэдээллийг маш хялбараар авах боломжтой болж байгаа юм.

Та энэхүү аппликейшнийг гар утсандаа суулгах бол гар утасныхаа аппликейшн татах хэсгээс British School of Ulaanbaatar гэсэн үгээр хайлт хийн татаж авах, эсвэл доорх холбоосоос татаж аваарай.

IOS - https://geo.itunes.apple.com/…/british-school…/id1058184135…
Android - https://play.google.com/store/apps/details…

Аппликейшнийг ашиглахад таны гар утас 3G эсвэл Wi-Fi холболттой байх шаардлагатай.

Тус аппликейшнд нэвтрэн орох эрх болон нэг удаагийн нууц үгийг таны сургуульд бүртгэлтэй утасны дугаарт мессежээр хүргүүлэх болно. Та нэвтрэн орсныхоо дараа нэг удаагийн нууц үгийг өөрийн нууц үгээр сольж мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарна уу. Мөн та aппликейшнээс гарах үед заавал холболтыг салгаж байхыг анхаарна уу.

Хэрэв танд энэ талаар асууж лавлах зүйлс байвал сургуулийн захиргаатай холбоо барина уу.

Утас: 11-347788, 89907788

2016-01-02 / 03:03:26 // Эцэг эх