logo logo logo

Магадлан Итгэмжлэл

Улаанбаатар дахь Бритиш сургууль нь сургалтын үйл ажиллагаагаа байнга дээшлүүлж олон улсын боловсролын стандартыг хангах эрмэлзэлтэй ажилладаг ба мөн COBIS (Олон Улсын Бритиш Сургуулиудын Холбоо)-ын гишүүн сургуулийн хувьд тодорхой хугацаанд олон улсын магадлан итгэмжлэлд орж байх шаардлагатай байдаг. 

Улаанбаатар дахь Бритиш сургууль нь 2012 оны хавар Олон Улсын Ерөнхий Боловсролын Бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Кембриджийн Олон Улсын Шалгалтын Комиссын магадлан итгэмжлэлд орж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрхтэй болсон юм. 

Мөн 2012 онд /COBIS / Олон Улсын Бритиш Сургуулиудын Холбоонд Бэлтгэл гишүүн гэсэн статустайгаар элссэн бөгөөд 2013 оны 10-р сард түүний жинхэнэ гишүүн болж үүнийгээ улам баталгаажуулан 2014 оны хавар 5-сард Олон Улсын магадлан итгэмжлэлд амжилттай орж дэлхийн бусад Бритиш сургуулиудын нэгэн адил стандарттай Их Британийн Боловсролын газар албан ёсны бүртгэлтэй сургууль болсон билээ.