logo logo logo

Edmodo

Edmodo нь багш, сурагч нарт сургалтын аюулгүй орчинд харилцах боломж олгодог онлайн сургалтын программ хангамж юм.
Програмын загвар нь Facebook-тэй ижил боловч тухайн анги бүлэг бүрт хэн нэгдэж болох эсэхийг хянадаг болно.

Сургуулийн дараахь хаягаар дамжуулан багш нар /http://bsu.edmodo.com/ Edmodo-д бүртгэл үүсгэдэг ба өөрийн дааж авсан анги бүлгээ үүсгэнэ.

Түүний дараа үүсгэсэн бүлэг ангийнхаа нууц үгийг ангидаа өгснөөр сурагчид нь дараах хаягаар нэвтрэх боломжтой 
http://bsu.edmodo.com.

Ангийн группт нэгдсэн багш сурагчид хоорондоо ярилцах, чухал хэрэгцээтэй хаяг болон онлайнаар даалгавар хийх, хураалгах, мөн даалгаварт нь дүн тавиж болно.

Энэ бүгд багш, сүлжээний зохицуулагч нарын хяналтан доор байдаг учир бүрэн аюулгүй орчинд явагддаг. Жишээ нь, youtube-ийн холбоос тавигдвал Edmodo аюулгүй цонхонд нээж харуулдаг тул сурагч өмнөх холбоосоосоо гарч байгаад youtube видео сайт руу орохгүй тул анхаарал нь сарнихгүй, зохимжгүй мэдээлэл олж харахгүй болно.

Манай сурагчдын зүгээс эерэг үнэлгээ авсан тул ахлах ангийн бүх багш нар Edmodo-г ашиглах
шаардлагатай болж байна.