logo logo logo

HIPPO-2019 Олон улсын Англи хэлний 7 дахь удаагийн уралдаан

Эрхэм хүндэт Эцэг эх, Асран хамгаалагчидаа,

HIPPO-2019 Олон улсын Англи хэлний 7 дахь удаагийн уралдаан 2019 оны 2-р сарын 16-ны Бямба гарагт 10.00 цагт сургууль дээр зохион байгуулагдах гэж байна. Тус уралдаан нь 2-13 дугаар ангийн сурагч бүрт нээлттэй зохион байгуулагдана. Уралдаан зохион байгуулагдах байршлын багтаамжаас хамааран зөвшөөрлийн маягт ирсэн дарааллаар сурагчдыг хамруулах болно.

Бүртгэл 2018 оны 11-р сарын 18-наас 2019 оны 1-р сарын 30-ны өдөр хүртэл явагдана. Та хүүхдээ тус уралдаанд оролцуулахыг хүсвэл доорх зөвшөөрлийн хуудсыг бөглөн, уралдааны хураамж болох 13,500 төгрөгийн хамт сургуульд ирүүлнэ үү.

Тус уралдаан ангиллаас хамааран 10:00-11:30 цагийн хооронд буюу нийт 60-90 минут үргэлжилнэ. Уралдаан нийт 3 үе шаттай явагдах бөгөөд үүнд:

  1. Эхний шат: 2019 оны 02 сарын 16-ны өдөр 10:00 цагт сургууль дээр болно.

  2. Хагас шигшээ: 2019 оны 03 сарын 16-ны 10:00 цагт зохион байгуулагчдын товлосон газар явагдана.

  3. Сүүлийн шат: 2018 оны 05 сарын 11-13-нд , Италийн Венец хотын Лидо ди Жесоло хотод болно.

Уралдаан болох өдөр сурагчдыг сургуульд хүргэж өгөх болон авах шаардлагатайг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл болон дадлага тестийгwww.hippo.mn цахим хуудаснаас авч болно. Мөн та бүхэнд лавлах зүйлс байвал 70047788 утсаар болон general@britishschool.edu.mn гэсэн хаягаар холбогдоно уу.

2018-20-11 / 06:00:51 // Parents